
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу тус зөвлөлийн 2026 оны “Хүний нөөцийн аудитын сэдэв, төлөвлөгөө батлах тухай” 197 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийт 30 агентлагт хүний нөөцийн аудит хийх удирдамж баталсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан хүний нөөцийн аудитын багийн бүрэлдэхүүн өнөөдөр Оюуны өмчийн газарт ажиллаж байна.
Хүний нөөцийн аудитын баг тус газрын сул орон тоо үүссэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, тухайн орон тоог олон нийтэд нээлттэй мэдээлсэн байдал, байгууллага дотор шилжин сэлгэн ажиллуулах үйл ажиллагааны хэрэгжилтийг нягтлан шалгаж, нэр дэвшүүлэх болон томилох үйл явц хууль тогтоомжид нийцсэн байдалд үнэлгээ, зөвлөмж өгч ажиллах юм.
