
МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГТ
ЗОРИУЛСАН ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН “IP MEISTER” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Байршил:
Улаанбаатар, Монгол Улс
Хугацаа: 8 сар (урьдчилсан байдлаар) – Академийн амралтын үе
I. Үндэслэл
Монгол Улсын Засгийн газар “Цахим” тэргүүлэх бодлогын чиглэлийг идэвхтэй хэрэгжүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг үндэсний өсөлт, өрсөлдөх чадварын гол тулгуур болгон тодорхойлж байна.
Салбаруудын дижитал шилжилт хурдасч буй энэ үед дараах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна:
• дижитал бизнесийн санааг арилжаалах
• инновацын чадавхыг бэхжүүлэх
• гарааны бизнес болон ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг сайжруулах
• дижитал зах зээл дэх оюуны өмчийн эрсдэлийг удирдах
Энэ хүрээнд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) нь ур чадварт чиглэсэн, практикт суурилсан оюуны өмчийн чадавх бэхжүүлэх санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэх байр суурьтай багаа бөгөөд энэхүү санаачилга нь Оюуны өмчийн яам (MOIP)-ын дэмжлэг болон ДОӨБ дахь FIT-Korea-ын санхүүжилтийн хүрээнд хэрэгжинэ.
II. Зорилго
Монголын дижитал инновац бүтээгчид, зохион бүтээгчид, судлаачид, бизнес эрхлэгчдийг дараах чиглэлээр оюуны өмчийг стратегийн түвшинд ашиглах мэдлэг, ур чадвараар хангах:
• зөвхөн хууль эрх зүйн хамгаалалтаас давсан
ойлголт
• бизнесийн хэрэгсэл болгон ашиглах
• өсөлтийн стратеги болгон хэрэглэх
• эдийн засгийн хөрөнгө болгон үнэлэх
III. Зорилтот оролцогчид
Үндсэн оролцогчид:
• Их сургуулийн багш нар
• Судлаачид, эрдэмтэд
• Дижитал инновац бүтээгчид
• Гарааны бизнес үүсгэн байгуулагчид / сонирхогчид
• ЖДҮ эрхлэгчид
• Технологи дамжуулалт, арилжаалалтын оролцогч талууд
IV. Хөтөлбөрийн бүтэц
1-р үе шат - Танхимын сургалт (Улаанбаатар)
Хэлбэр: Танхимын сургалт
Хугацаа: 4-5 өдөр (урьдчилсан байдлаар)
Сэдвүүд:
- Дижитал эдийн засаг дахь оюуны
өмч
- Дижитал зах зээл дэх барааны тэмдэг ба брэндинг
- Монголын оюуны өмчийн тогтолцооны тухай ойлголт
-
Экспорт ба бизнес өргөжилтөд зориулсан олон улсын оюуны өмчийн хамгаалалт
- ДОӨБ-ын
оюуны өмчийн үйлчилгээ
• Мадридын систем
• PCT систем
• Гаагийн систем
- Дизайн
ба хэрэглэгчийн туршлага (UX/UI)
-
Зохиогчийн эрх ба дижитал контент
-
Бизнесийн загвар ба программ хангамжтай холбоотой патент
-
Худалдааны нууц ба өгөгдлийн хамгаалалт
-
Шударга бус өрсөлдөөн ба платформ эдийн засаг
-
Гарал үүслийн заалт ба дижитал худалдаа
- Оюуны
өмчийн хайлт, өмнөх техникийн түвшний шинжилгээ, AI хэрэгсэл ашиглах
- ДОӨБ-ын
оюуны өмчийн бизнес аналитикийн хэрэгслүүд
- Оюуны
өмч ба R&D стратеги, үнэ цэнтэй оюуны өмчийн багц бүрдүүлэх
-
Зах зээлд саадгүй үйл ажиллагаа (FTO)
- Оюуны
өмчийн шилжүүлэг ба лицензжилт (их сургууль, судалгааны байгууллага,
бизнесүүдэд)
- Оюуны
өмчийн үнэлгээ
- Оюуны
өмчид суурилсан санхүүжилт ба хөрөнгө оруулалт
-
Хөрөнгө оруулалт татах бизнес төлөвлөгөө
- Оюуны
өмчийн ба маркетингийн стратеги
2-р үе шат - Давтлага хөтөлбөр (Coaching program)
Хэлбэр: Цахим /
хосолсон
Хугацаа: 2-3 сар
Оролцогчид: Сонгогдсон бүлэг (ойролцоогоор 6-10 хүн)
Дэмжлэгийн чиглэлүүд:
• Оюуны өмчийн стратеги сайжруулах
• Оюуны өмчийн багц хөгжүүлэх
• Оюуны өмчийн эрсдэлийн үнэлгээ
• Арилжаалалтын замнал
• Хөрөнгө оруулалт ба сурталчилгааны уялдаа холбоо
3-р үе шат - Дүгнэлт, хаалтын арга хэмжээ
Байршил (урьдчилсан): БНСУ эсвэл Женев
Зорилго:
• Үр дүнгийн танилцуулга
• Кейсын туршлага хуваалцах
• Ахисан түвшний зөвлөгөө
• Гэрчилгээ гардуулах
V. Гэрчилгээ
Хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн оролцогчдод:
“Дижитал эдийн засгийн IP Meister” гэрчилгээ олгоно.
VI. Тогтвортой байдал ба үр нөлөө
Монгол Улсын Засгийн газартай хамтран:
• Үндэсний IP Meister экспертүүдийн баг байгуулах
• Их сургууль, судалгааны байгууллагуудад мэдлэгийг түгээх
• Орон нутгийн инновац бүтээгчдэд зөвлөгөө өгөх
• Амжилтын түүхүүдийг түгээх
VII. Сургалтын баг
• БНСУ-ын оюуны өмчийн ба арилжаалалтын экспертүүд
• Олон улсын мэргэжилтнүүд
• Монголын оюуны өмчийн
экспертүүд
• Синхрон орчуулга (Англи-Монгол, Солонгос-Монгол)
VIII. Стратегийн ач холбогдол ба үр дүн
• Дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих оюуны өмчийн
үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх
• Инновац-бүтээлч байдал- оюуны өмчийн арилжаалалтын уялдаа холбоог бэхжүүлэх
• Гарааны бизнес, бизнес, инновац бүтээгчдийн оюуны өмчийн чадавхыг нэмэгдүүлэх
• ДОӨБ-ын оюуны өмчийн үйлчилгээг ашиглахыг дэмжих
IX. Зохион байгуулалт, нөөц
Сургалтын хамтарсан зохион байгуулалт, хэрэгжилттэй холбоотой дэлгэрэнгүй асуудлууд (үүрэг, хариуцлага, зардал хуваарилалт зэрэг) нь ДОӨБ, Монгол Улсын Оюуны өмчийн газар болон бусад холбогдох түнш байгууллагуудын харилцан тохиролцоогоор тодорхойлогдоно.
Үүнд дараах асуудлууд хамаарна:
• сургалтын байр, танхим
• илтгэгчдийн зохион байгуулалт
• синхрон орчуулга
• бусад шаардлагатай логистик болон үйл ажиллагааны зардлууд
https://forms.cloud.microsoft/r/4EMQ2VBTFC