
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар Оюуны өмчийн газарт айлчилж, уулзалт зохион байгууллаа.Уулзалтад Оюуны өмчийн газраас Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга, Хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндээхүү, О.Амарбат болон Бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Оюунгэрэл нар оролцов.
Уулзалтын үеэр дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болох хиймэл оюун ухаантай холбоотой эрх зүйн зохицуулалт, сорилтууд болон Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, хэрэгжүүлэх үйл явц, оюуны өмчийн хяналт, шалгалтын өнөөгийн байдал, хэрэгжилтийн талаар мэдээлэл хуваалцаж, цаашид энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
