МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

"4 ДЭХ УДААГИЙН ХОНКОНГИЙН УРЛАГИЙН ЭКСПО” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“4 ДЭХ УДААГИЙН ХОНКОНГИЙН УРЛАГИЙН ЭКСПО” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Олон улсын урлаг, соёлын салбарын нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “4 ДЭХ УДААГИЙН ХОНКОНГИЙН УРЛАГИЙН ЭКСПО” нь энэ жил “Соёл ба Аялал жуулчлал” сэдвийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд ХонгКонг хотод зохион байгуулагдах ба, дэлхийн улс орнуудын уран бүтээлчид, соёлын байгууллагууд, бүтээлч үйлдвэрлэлийн төлөөллүүд нэг дор цуглардаг арга хэмжээ юм.

Энэхүү экспо нь:

• Орчин үеийн болон уламжлалт урлаг;

• Уран зураг, гэрэл зураг, уран баримал;

• Биет бус соёлын өв, үндэсний соёлын бүтээл;

• Үнэт эдлэл, цуглуулга, медиа, дижитал урлаг зэрэг олон чиглэлийн бүтээл, үзэсгэлэнг танилцуулахаас гадна форум, семинар, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг багтаадаг бөгөөд улс орнуудын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын зах зээлд уран бүтээлчдийг таниулах, мөн соёлд суурилсан аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийг дэмжих чухал талбар болж өгдгөөрөө онцлог юм. Экспо зохион байгуулагдах байршил: ХонгКонг хот, AsiaWorld-Expo төв Тус экспотой холбоотой асуултыг samueltam@paper-com.com.hk и-мэйл хаягаар, экспотой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.arthkexpo.com/en/ холбоосоор орж авах боломжтой.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос