
Олон улсын Зохиолч, Хөгжмийн зохиолчдын Нийгэмлэгүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Сатоши Ватанабэ нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн гишүүд, Хамтын удирдлагын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, зохиогчийн эрхийн бүтээлийн үнэ цэнийг нийгэмд таниулах, хамтын удирдлагын байгууллагын бүтээл ашиглуулах эд хөрөнгийн эрхийн төлбөр, тарифын үндэслэлийн талаар зөвлөгөө өгч, санал солилцлоо.


