МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН МИНСК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХУУРАМЧ БАРААТАЙ ТЭМЦЭХ НЬ - 2025” ОЛОН УЛСЫН XIII ДУГААР ФОРУМ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ТОГТОЛЦОО СЭДЭВТ СУРГАЛТАД ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО

2025 оны 10 дугаар сарын 6-наас 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотноо “Хуурамч бараатай тэмцэх нь - 2025” сэдэвт Олон улсын XIII дугаар форум, “Орчин цагийн оюуны өмч: цаг үеийн сорилт ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт V дугаар Олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурлыг Бүгд Найрамдах Беларусь улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо, Оюуны өмчийн үндэсний төв хамтран зохион байгууллаа.


Хурлаар эдийн засаг, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн салбар дахь мэдээллийн тогтолцоо, нийгмийн болон бусад салбар дахь оюуны өмчийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, мөн Беларусь улс болон гадаадын улс орнууд дахь оюуны өмчийн ирээдүйн хөгжлийг шинжлэх ухаанчаар судалж, практикт нэвтрүүлэх боломж болон хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх, тэр дундаа оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.


Мөн Евразийн патентын байгууллага болон Бүгд Найрамдах Беларусь улсын Оюуны өмчийн үндэсний төв хамтран Оюуны өмчийн газрын албан хаагчдад зориулан тус улсын Оюуны өмчийн тогтолцоо, Барааны тэмдэг, газар зүйн заалтын хамгаалалт, Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн хязгаарлалт, Евразийн патентын системийн давуу тал, хэтийн төлөв, Хиймэл оюун ухаанд суурилсан патентын хамгаалалтын онцлог болон тулгамдаж буй асуудал, Оюуны өмчийн эрхийг (IPR) дотоод болон гадаад зах зээлд ашиглах нь сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж гэрчилгээ олголоо.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос