МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН 66 ДАХЬ УДААГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ


          Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 66 дахь удаагийн чуулга уулзалтыг 7 дугаар сарын 8-17-ны өдрүүдийн хооронд зохион байгуулсан. Тус чуулганаар 2026 онд Ерөнхий захирлыг томилох тухай, Бүтээгдэхүүний загварын тухай хуулийг баталсан Дипломат бага хурлын үр дүнгийн тухай, Украйн улсын инновац, бүтээлч байдлыг дэмжих, оюуны өмчийн салбарт тусламж үзүүлэх тухай, Патентын хамтын ажиллагааны систем, Мадридын систем, Лиссабоны систем, Гаагийн систем зэрэг асуудлыг хэлэлцлээ.


          Чуулганд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан оролцож гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


          Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улсын Оюуны өмчийн үндэсний хүрээлэнгийн дарга Паскаль Форэтэй уулзаж Газар зүйн заалттай бүтээгдэхүүнтэй холбоотой орон нутгийн үйлдвэрлэгч нарт зориулсан сургалт, практик туршлага, техник туслалцааны талаар, мөн Страсбург хотод зохион байгуулагддаг зуны сургалтад оролцох албан хаагч нарын тоог нэмэгдүүлэх талаар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Оюуны өмчийн үндэсний төвийн дарга Алиаксей Курмантай уулзаж 2025 онд багтааж албан хаагч нарт зориулсан сургалт зохион байгуулах талаар, Бутан Улсын Оюуны өмчийн газрын дарга Сонам Пенжортой уулзаж Монгол улсад айлчлах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхтэй холбоотой туршлага судлах асуудлуудын талаар тус тус санал солилцлоо. Мөн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын удирдлагуудтай уулзаж цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэв.


Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос