Хуралдаанаар Зөвлөлийн 2023 оны жилийн ажлын төлөвлөгөө, “MOSCAP” Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг Хамтын удирдлагын байгууллагын өнгөрсөн оны тайлан болон зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчтэй харилцан тохиролцон тогтоосон уран бүтээл ашиглах тарифыг хянан хэлэлцэж батлах шийдвэр гаргаж ажиллалаа.
Мөн 2023 оныг
нийт уран бүтээлчдэд Оюуны өмч, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж, бусад түүнтэй холбогдох мэдээ мэдээллийг сургалтын хэлбэрээр хангаж ажиллах тухай зэрэг нэлээд үр дүнтэй онцлог ажлуудыг хийхээр төлөвлөгөөндөө тусгалаа.
Зөвлөл нийт 14 гишүүнээс бүрдэх бөгөөд Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу байгуулагдан үйл ажиллагаандаа Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажилладаг.