МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хиймэл оюун ухаанд суурилсан зохиогчийн эрхийг хамгаалах бүртгэл, хяналтын цахим системийн төслийг хэлэлцэж, уг системийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр оюуны өмчийн салбарт нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан систем нэвтрүүлснээр зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг бүрэн хамгаалах, цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх эзэмшигч бүтээл бүрээсээ эдийн засгийн үр шим хүртэх, бүтээлээ дуу хөгжмийн зах зээлд гаргах зэргээр үндэсний контентыг хөгжүүлж, экспортод гарган оюуны өмчийн бүтээлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос