Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын дагуу Оюуны өмчийн газрын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах чиглэлээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага та бүхнийг урьж байна.
Баримт бичиг хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс нээлттэй зарлан, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл материалыг Оюуны өмчийн газрын байранд хүлээн авч, шалгаруулалтыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийнэ.
Олон нийтийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
•Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал.
Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хэлбэр:
•Оюуны өмчийн газрын цахим хуудсанд (www.ipom.gov.mn) мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах.
Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах шаардлага:
•Оюуны өмчийн газартай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй байх;
•Оюуны өмчийн газартай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
•Оюуны өмчийн газраас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
•Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь тус газарт ажилладаггүй байх;
•Тус газрын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.
Нэмэлт шаардлага:
•Мэдээллийн технологийн салбар, вэб хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бол давуу тал болно. (Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотолно)
•Олон нийтийн хяналт хэрэгжүүлэгчээр сонгон шалгарч, ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно. (Гэрээгээр нотолно)
Ирүүлэх баримт бичиг: (PDF хэлбэрээр ирүүлэх)
•Улсын бүртгэлийн мэдээлэл. (хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл e-mongolia лавлагаа, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар)
• Үйл ажиллагаа, мэргэшсэн байдлын танилцуулга. Үүнд: Иргэн, хуулийн этгээдийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт, ажлын туршлагыг нотлох баримт буюу гэрээ, харилцах утас, мэйл, үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хаягыг заавал тусгах.
•Хяналт хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал.