Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын төсөв, санхүүгийн хэрэгцээг тодорхойлох, зардлыг төлөвлөх, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, удирдлагыг санхүүгийн үнэн зөв, бодит мэдээ, мэдээллээр хангах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
· Нягтлан бодогч, Санхүү эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
· Асуудал шийдвэрлэх;
· Багаар ажиллах;
· Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх;
· Компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх;
· Тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад тэнцсэнийг нотлох баримт бичиг;
· Ажилд орохыг хүссэн өргөдөл;
· Мэргэжлийн дипломын хуулбар.
Харилцах утас: 8806-3345
Хаяг: БЗД, 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр “ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР”