Уулзалтаар 2019 оны 10 дугаар сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болсон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ярилцаж тохирсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын талаар талууд харилцан ярилцаж, тэр дундаа хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд цаашид хийгдэх арга хэмжээ, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас Монгол Улсад “Технологи, инновацийг дэмжих төвүүдийн чадавхийг бэхжүүлэх” болон “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж оюуны өмчийн орчинг бүрдүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Технологи, инновацийг дэмжих төвүүд, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо болон Монголын Хөрөнгийн үнэлгээний институтийн төлөөлөлтэй уулзлаа.