Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газарзүйн заалтын газрын Лиссабоны хэлэлцээрийн бүртгэлийн дарга Александра Грациоли болон тус газрын зөвлөх Озден Илхан нар Оюуны өмчийн газрын албан хаагч нарт“Газарзүйн заалт болон Лиссабоны систем”-ийн талаар сургалт оров. Мөн “Хуш модны самар”-ын холбоо болон үйлдвэрлэгч нарт “Газарзүйн заалтын хамтын удирдлагын ач холбогдол”, “Газар зүйн заалтын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхийн зах зээлд брэнд үүсгэх хэрэгсэл болгох”талаар сургалт, уулзалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.