Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-н Патент, барааны тэмдгийн газартай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоороюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар 2023.09.12-ны өдрөөс 15-ны өдөр талууд хамтарсан сургалт зохион байгуулна.
Сургалт зохион байгуулахтай холбогдуулан Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-ын Флорида мужийн шүүхийн шүүгч болон Патент, барааны тэмдгийн газрын төлөөлөгчийг хүлээн авч уулзан сургалтын агуулга, чиглэлийн талаар санал солилцож, монголын талаас тавьсан хүсэлтийг хүлээн авч шүүгч, прокурор болон цагдаа, оюуны өмчийн байгууллагын албан хаагч тус бүрт чиглэсэн, өргөн хүрээтэй сургалт зохион байгуулах болсонд талархал илэрхийлэв.
Уулзалтад АНУ-ын талаас Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч ВиржиниаКовингтон, мөн мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк, АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын цахим халдлага, оюуны өмчийн газрынхуульч-зөвлөх Жэймс Юүн,АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери, монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан болон тус газрын удирдлагууд оролцож, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, Худалдааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засаг, Худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар байлцав.