МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛНЭ.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт заасан Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд тавигдаж байгаа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд цогц шинжилгээ хийлгэн үнэлэлт дүгнэлт гаргуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хүнд сурталгүй, цомхон чадварлаг төрийн албыг бүрдүүлэх зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор  Оюуны өмчийн газрын үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.  


Оюуны өмчийн газар Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг уг олон улсын стандартыг төр, хувийн хэвшлийн 80 гаруй байгууллагад амжилттай нэвтрүүлсэн “Тэнүүн сэтгэмж” ХХК-тай хамтран гүйцэтгэнэ.

 

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр тус газраас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоо сайжирч, байгууллагын үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, иргэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах улмаар төрд итгэх итгэлийг сэргээх ач холбогдолтой болно.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос