МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Оюуны өмчийн салбарт төр, хувийн хэвшлийн тогтолцоог хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газраас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, МҮХАҮТанхимын ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд оюуны өмчийн хууль тогтоомж, бодлогын баримт бичигт боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн байгууллага, оролцогч талуудын оролцоог хангах, оюуны өмчийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулан цуврал арга хэмжээ зохион байгуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагш чиглэсэн ажиллагааг бодлогоор дэмжиж, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос