МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оюуны өмчийн газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн (ХААИС-ийн ХААЭЗИХТ) хүсэлтээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттай хамтран “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, шийдэл” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж, оюуны өмчийг үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлэхэд оюуны өмчийн хууль тогтоомжийн хүрээнд бий болсон олон боломжуудын талаар танилцуулж, оюуны бүтээл туурвих зохиогч, зохион бүтээгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хүндэтгэх, ажлын байран дээр болон захиалгаар туурвисан зохиогчийн эрхийн бүтээл, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын оюуны өмчийн эрх эзэмшигчийг тодорхойлох, мэдүүлэг гаргах, патент гэрчилгээ олгох үйл ажиллагаа, анхаарах асуудлуудын талаар болон оюуны өмчийн үнэлгээ, ач холбогдлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцлоо.Сургалтыг ХААИС-ийн ХААЭЗИХТ-ийн захирал, академич А.Бакей удирдан явуулж, ОӨГ-ын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл, ММҮИ-ийн мэргэшсэн үнэлгээчин, Атен ХХК-ийн дэд захирал П.Болормаа нар мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос