МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Оюуны өмчийн газраас БНСУ-ын Оюуны өмчийн газар болон Шинэ бүтээлийг дэмжих холбооноос хэрэгжүүлж буй “Оновчтой технологийг хөгжүүлэх” болон “Нэг сум – нэг брэнд” төслийн 2024 оны сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг МУИС-ын Инноваци, Технологи Дамжуулах Төвийн хүсэлтээр ТИСК хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн багш, судлаач нарт БНСУ-ын Шинэ бүтээлийг дэмжих холбооны (KIPA) Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх Со Мин Жеон, Оюуны өмчийн Газрын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн З.Гэрэлмаа, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч, ахлах шинжээч Б.Одгэрэл нар төслийн талаарх мэдээлэл өгч, туршлага солилцлоо.“Оновчтой технологийг хөгжүүлэх”, “Нэг сум-нэг брэнд” төслийн талаарх мэдээлэлтэй дараах холбоосоор (https://www.ipom.gov.mn/index.php?page=40&news=1111) орж танилцана уу.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос