Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн газар, Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллах журам

  • 2019-05-24
  • 135

Оюуны өмчийн газар, Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллах журам

Хууль зүйн сайдын 2001.02.06-ны
өдрийн 46 тоот тушаал

МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГАТАЙ
ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6-1 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Оюуны өмчийн газар, Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллахад энэхүү журмыг баримтална.
Энэ журамд заасан “Хамтын удирдлагын байгууллага” гэдэгт зохиогч, уран бүтээлчдийн оюуны өмчийн эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг нь дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага хамаарна.
Оюуны өмчийн газар, Хамтын удирдлагын байгууллага нь хамтран ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг удирдлага болгоно.
Ийнхүү хамтран ажиллахдаа аль нэг тал илүү эрх эдлэхгүйгээр бие биеэ харилцан хүндэтгэх, хуулийг дээдлэх, харилцан ашигтай байх зарчимд үндэслэн оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг үр дүнтэй тогтоох явдлыг эрхэм зорилгоо болгоно.
ХОЁР. ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Оюуны өмчийн газар нь хамтын удирдлагын байгууллагатай ажиллахдаа дараахь эрх эдлэнэ.
Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл гомдлын мөрөөр шалгалт хийх;
Шаардлагатай баримт бичиг судалгааг хамтын удирдлагын байгууллагаас гаргуулан авах;
Хамтын удирдлагын байгууллагаас ирүүлсэн гомдол саналын мөрөөр хяналт шалгалт хийж холбогдох арга хэмжээ авах;
Хууль болон өөрийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааг зогсоох талаархи саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад оруулж шийдвэрлүүлэх;
Хамтын удирдлагын байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл авах;
2.2 Оюуны өмчийн газар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллахдаа дараахь үүргийг хүлээнэ.
Зохиогчийн эрхийн хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллахдаа дараахь үүргийг хүлээнэ.
Хамтын удирдлагын байгууллагын ажилтнуудыг сургах, дадлагажуулах ажилд туслалцаа үзүүлэх;
Хамтын удирдлагын байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;
Олон улсын холбогдох байгууллагуудтай хамтын удирдлагын байгууллага хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх;
Хамтын удирдлагын байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;

ГУРАВ. ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хамтын удирдлагын байгууллага Оюуны өмчийн газартай хамтран ажиллахдаа дараахь эрх эдлэнэ.
Зохиогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон мэдээллийг Оюуны өмчийн газарт мэдэгдэж зөрчлийг таслан зогсоох талаар арга хэмжээ авахыг шаардах;
Өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон санал боловсруулж шийдвэрлүүлэх;
Зохиогчийн эрхийг хамгаалах талаархи сурталчилгааг Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулах;
Шаардлагатай үед гишүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуулийн байгууллагад төлөөлөн оролцоход туслалцаа авах;

ДӨРӨВ. БУСАД АСУУДАЛ

4.1 Оюуны өмчийн газар нь Хамтын удирдлагын байгууллагатай 2 жил тутамд гэрээ байгуулж ажиллана.
4.2 Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зохиогчийн эрхийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018