Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Барааны тэмдэгтээ оюуны өмчөөр баталгаажуулан зээл авах боломжтой.

  • 2020-04-20
  • 1

"Оюуны өмчийг дээдэлье" хэлэлцүүлэг шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

  • 2020-04-21
  • 0

Оюуны Өмчийн Газар, Голден Чанси Партнершип хуулийн фирмтэй хамтран Шинэ долгион ФМ 107.5 "Алтан Боломж" хуулийн радио нэвтрүүлэгт оюуны өмчийн ерөнхий ойлголт, хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд цуврал подкастуудыг хүргэж эхэллээ. “Алтан боломж” хуулийн подкаст нэвтрүүлэгт Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ оролцож оюуны өмчийн ерөнхий олголт, салбарын ангилал түүний ялгаа сэдвээр ярилцлаа.

  • 2020-04-22
  • 0

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР 4-Р САРЫН 26-НД ТОХИОНО.

  • 2020-04-23
  • 0

Оюуны өмч гэж юу вэ?

  • 2020-04-23
  • 6

Оюуны өмчит бүтээлээ даатгуулах, барьцаалан зээл авах боломж нээгдэнэ.

  • 2020-04-25
  • 31

Ногоон ирээдүйн төлөө инновацийг бүтээе! Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр 2020.04.26

  • 2020-04-25
  • 23

НИЙТ ЗӨРЧЛИЙН 65 ОРЧИМ ХУВЬ НЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ЗӨРЧИЛ БАЙДАГ.

  • 2020-04-26
  • 44

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Монгол Улс 2003 оноос эхлэн энэхүү өдөрт нэгдэн орсон билээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр "Ногоон ирээдүйн төлөө инновацийг бүтээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдөртэй холбогдуулан Оюуны өмчийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа. 

Оюуны өмч гэж юуг хэлэх вэ? үүнд юу юуг багтааж ойлгох вэ? 

Оюуны өмч гэдэг нь бүтээлч хөдөлмөрийн үр дүнд үүсч бий болдог. Аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн бүтээлүүдийг оюуны өмч гэнэ.

Оюуны өмч нь аж үйлдвэрийн, зохиогчийн эрх гэсэн хоёр салбараас бүрддэг. Бидний байнга ярьж, хэрэглэж заншсан зүйл нь зохиогчийн эрхийн салбар. Киноны хулгай, дууны хулгай зэрэг хулгай талаасаа илүү мэднэ. Тэдгээрийг бүтээж байгаа зохиолч, яруу найрагч, бүтээгч тэдгээр нь бүгд зохиогчийн эрхэд хамаарна. 

Харин аж үйлдвэрийн өмчид бидний өдөр тутмын дунд байнга хэрэглэдэг энгийн хэрэглээний зүйлс орно. Гутал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь аж үйлдвэрийн өмчийн обьектоор нэрлэгдэж, дор бүрнээ тухайн нэршлээрээ эрхийн хамгаалалт хийгдсэн байдаг. Өдөр болгон бидний телевизээр үзэж байгаа зүйл бол зохиогчийн эрх, дамжуулж байгаа телевиз нь аж үйлдвэрийн өмч юм.  

дэлгэрэнгүй ...

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан олшруулах, худалдах, цахим орчинд түгээх нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл юм.

  • 2020-04-27
  • 45

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

дэлгэрэнгүй ...

Шинэ долгион ФМ 107.5

  • 2020-04-28
  • 33

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.АЗБАЯР, 68 ДАХЬ ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ Ш.СУВДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

  • 2020-05-01
  • 44

Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр, Их тайга ХХК-ийн ерөнхий захирал, шилдэг зохион бүтээгч Ш.Сувдыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хууль болон тэр дундаа өөрсдийнхөө оюун санаагаар сэдэж, зохион бүтээсэн оюуны бүтээлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэх зэрэг асуудлаар яриа өрнүүллээ.

Монгол улсын эмт болон хүнсний зориулалттай ургамал түүхий эдүүдийг судлан байгалийн цэвэр түүхий эдүүдээр хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч болон үйлдвэрлэл үйлчилгээнд хувь нэмрээ оруулж буй 68 дахь Шилдэг зохион бүтээгч Ш.Сувд нь Оюуны өмчийн газарт нийтдээ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын 30, барааны тэмдгийн 4, зохиогчийн эрхийн 1 бүтээлүүддээ эрхийн хамгаалалт хийлгэж баталгаажуулсан байдаг.

Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээнд түүний оюуны өмчийн бүтээлүүд хэрэгжиж байгаагийн жишээ нь "Их тайга" юм.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

  • 2020-05-04
  • 64

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 03 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллаа.

Удирдамжид заасан телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 6 хуулийн этгээд хамрагдав. Үүнд:
1. “Юнивишн” ХХК
2. ”ДДЭШ” ХХК
3. ”Скай медиа корпораци” ХХК
4. “Монсат Нэтворк” ХХК
5. “Эн Би Си” ХХК
6. “Сансар кабель” ХХК,- Шинэ сансар кабель ХХК

Энэ удаагийн төлөвлөгөөт шалгалтанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна.
Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 116 мэдээ )

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил, хаяг

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018