Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАНА

  • 2020-09-11
  • 134

Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон холбогдох албаны дарга нарыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж хоёр байгууллагын харилцан хамтын ажиллагаа, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус уулзалтаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд радио, телевиз болон цахим орчинд оюуны өмчийг хамгаалах, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Уулзалтын үед Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Оюуны өмч бол манай Улсын Үнэт өв хөрөнгө бөгөөд үнэт өв хөрөнгө болсон оюуны өмчөө хамгаалах хуультай болсон. Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн дагуу манай 2 байгууллага цаашдын хамтын ажиллагаагаар оюуны өмчийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчлийг таслан зогсоох, зөрчил гарсны дараа хариуцлагын асуудал ярихаас илүүтэй хууль эрх зүйн орчинг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэхэд нэн түрүүнд анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх Оюуны өмчийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулаад, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах нь чухал. Иймд ойрын хугацаанд тус 3 байгууллагын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэх санал дэвшүүллээ.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

Хаяг:

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018