Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС КОНТЕНТ БОРЛУУЛАГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

  • 2020-03-19
  • 361

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Хяналтын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй контент борлуулагч хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ” болон “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хүрээнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нарын бүрэлдэхүүнтэйгээр зохиогчийн эрхийн бүтээлүүд болох кино, контентыг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр болон зохиогчийн эрх эзэмших гэрээ байгуулан ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Удирдамжид заасан кино, контент борлуулагч 9 хуулийн этгээдээс, “Бэхи дистрибьюшн” ХХК үйл ажиллагаа явуулаагүй байна. “Контент медиа менежмент” ХХК, “Буман бридж” ХХК, “Эх орон медиа групп” ХХК, “Соёлын Дистрибьютер” ХХК, “Блүмсбюри” ХХК, “Хүлэгү пикчерс” ХХК, “Дижитал агуулага” ХХК, “Эм Ви Пи энтертайнмент” ХХК зэрэг 8 контент борлуулагч хуулийн этгээдийг шалгалтад хамрууллаа.

Шалгалтанд хамрагдсан контент нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн зохиогчийн эрхийн бүтээлд хандах хандлага, контент худалдан авах, нийлүүлэх гэрээний бүрдэл болон гэрээнд оюуны өмчийн эрхийн харилцааг зохицуулах заалтууд орж ахиц, дэвшил гарч, кино, контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, төлбөр төлөхгүйгээр ашиглах зэрэг зөрчил өмнөх шалгалттай харьцуулахад багассан байна.

 

Хэдийгээр ахиц гарч байгаа боловч контент нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн эрх эзэмшигч болон бүтээл ашиглаж буй хуулийн этгээдийн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн мэдлэг хангалтгүйгээс бүтээл ашиглахтай холбоотой гэрээ байгуулахдаа гарын үсэг, тамга тэмдэг дутуу, эрх эзэмшигчийн хаяг, регистр, болон утасны дугаарыг бичихгүй байх зэрэг мэдээлэл бүрэн бус, гэрээний хугацааны сунгалтыг цаг хугацаанд нь сунгаж баталгаажуулахгүй байх, гэрээний дугаар бичигдээгүй, аман хэлбэрээр тохиролцох зэрэг нийтлэг дутагдал байна.

Контент борлуулагч 8 хуулийн этгээдүүдээс зохиогчийн эрхийн зөрчилгүй 4, хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн 2, зөрчлийн хэрэг нээж шалгахаар Нийслэлийн прокурорын газарт 2 санал хүргүүллээ.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил, хаяг

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018