Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ, ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

  • 2020-02-03
  • 398

Оюуны өмчийн хууль батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэчимэг нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, оюуны өмчийн үнэлэмжийг өсгөх, технологийн агууламж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын хуулиудын хэрэгжилтийг хангахад оюуны өмчийн эрхийг үнэлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Оюуны өмчийн салбарын хөгжлийг хангах тэр дундаа оюуны бүтээлээ хэрхэн патентжуулах түүнийг хэрхэн үнэлүүлэх, хамгаалагдсан биет бус, оюуны баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай боломжийг бий болгох хүрээнд харилцан мэдээлэл солилцох, оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, чадавхижуулах, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд хамтын ажиллагааны зорилго оршино.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018