Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД EACOP БУЮУ “ЕВРАЗИЙН ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

  • 2019-09-25
  • 48

Монгол Улсын Оюуны өмчийн газрын төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод төвтэй EACOP-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Кричевскийтэй уулзаж, нийгэмлэгийн үйл ажиллагаа болон тухайн нийгэмлэгээс боловсруулсан хамгийн сүүлийн үеийн програм хангамж болох Hypergraph /програм хангамжийн багц/, FONMIX /дижитал үйлчилгээ/-тэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож найрсаг яриа өрнүүллээ.

EACOP нь өөрийн гишүүн орнуудтай оюуны өмчийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг нь улс орны оюуны капиталын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зохиогчийн эрх, патентын салбарын туршлага солилцох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЦГЭЭЕ!

 

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018