Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 7 ДУГААР БАГА ХУРАЛ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 2019-09-13
  • 75

Монгол Улсын Оюуны өмчийн газрын санаачлагаар 2013 оноос хойш Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт болон бага хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд 3 талт уулзалтыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Гурван талт уулзалтыг нээж Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн газрын дэд дарга Л.Л.Кирий, БНХАУ-ын Үндэсний Оюуны өмчийн газрын дэд дарга Ган Шаонинг нар үг хэллээ.

Уулзалтын үеэр талууд газар зүйн заалтын эрхийн хамгаалалтын чиглэлээр гурван орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчин, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бодлогын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Монгол Улс 1.564.116 км² газар нутагтай, хангай говь хосолсон байгаль, газар зүйн өвөрмөц тогтоцтой, цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай, газрын баялагтай бөгөөд энэхүү онцлог шинж чанар нь газар бүрт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний шинж байдал, чанарт нөлөөлж байдаг.
Монгол Улсын хэмжээнд 2004 оноос 2019 оны хооронд газар зүйн заалтын 35 мэдүүлэг мэдүүлж үүний 5 нь гадаадын мэдүүлэг 26 нь дотоодын мэдүүлэг эрхийн хамгаалалт хийлгэсэн ба Завхан аймгийн Улиастай сумын Завханы улаан хальст сармис, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Шаамарын зөгийн бал, Увсын цацаргана, Увсын Цагаан улт гутал, Булган аймгийн Сайхан сумын Сайханы айраг, Монгол сарлагийн хөөвөр, Сарлагийн сүү цагаан идээ, Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын жамц давс гэх мэт болно.

Хөрш орнуудын туршлага, эрх зүйн орчин нөхцөлтэй танилцаж орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, улмаар экспортыг нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтоо дээшлүүлэх, дотоодод хэрэгжүүлэх ажлын санаа, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох нь энэ хурлын гол ач холбогдол юм.

Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, аймгуудын засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Оюуны өмчийг дээдлэх соёл тогтож, талуудын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөл дэвшүүлье.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018