Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

  • 2019-05-03
  • 87

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан Оюуны өмчийн салбарын гол хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдан ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эдгээр хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг оюуны өмчийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, хамтын удирдлагын байгууллага, төрийн бус байгууллага болон иргэдэд танилцууллаа.

Танилцуулгын үеэр олон санал гарсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь эдгээр хуулиудын төслийг цаг алдалгүй УИХ-аар батлуулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байлаа.

Дараагийн удаад Оюуны өмчийн газраас тодорхой сонирхлын бүлгүүдийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах бөгөөд тухайн үед нь хэлэлцүүлгийг зарыг хүргэх болно.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018